Уриа: Дэлхийн иргэнийг бэлдэнэ.
Сурагчдын бие бялдрын хөгжил, багаар ажиллах чадвар, хожигдлыг зөвөөр хүлээн зөвшөөрөх, манлайллын чанарыг хөгжүүлэх зорилготой. Үндсэн техник, дамжуулалт, довтолгоо хамгаалалт, тактик зэргийг заана.
Хамтын ажиллагаа, авхаалж самбаа, хурд хүчийг зэрэг хөгжүүлнэ. Үсрэх, цохих, хамгаалах үндсэн техникүүдийг зааж, багийн тоглолтын тактикийн мэдлэг олгоно.
Сэлмийн спорт нь төвлөрөл, хариу үйлдлийн хурд, стратеги төлөвлөлтийг хөгжүүлдэг. Хичээлийн явцад сэлмийн үндсэн барилт, довтолгоо хамгаалалтын техникүүдийг судална.
Биеийн уян хатан байдал, гоо зүйн мэдрэмж, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлдэг. Бөмбөг, бүс, цагариг зэрэг хэрэгсэлтэй уран хөдөлгөөнүүдийг заана.
Спорт болон урлагийн хослол бүхий хөтөлбөр. Үсрэлт, нуруу нугаралт, бүжиг, хэмнэлтэй хөдөлгөөнүүдийг багцлан заадаг. Итгэлцэл, манлайлал, багийн ажиллагааг дэмжинэ.
Монгол үндэсний хөгжмийн соёл, морин хуур тоглох техник, хэмнэл мэдрэмжийг хөгжүүлдэг. Сурагчид бие даан болон хамтлаг хэлбэрээр тоглох чадвартай болно.
Тооцоолох чадвар, анхаарал төвлөрөл, ой тогтоолтыг сайжруулдаг. Соробан сампингийн үндсэн дүрэм, нэмэх хасах, үржих хуваах үйлдлийг практик байдлаар эзэмшинэ.
Олон улсын англи хэлний шалгалтад бэлтгэх сургалт. Сонсох, унших, бичих, ярих 4 чадварыг IELTS-ийн шалгуурын дагуу системтэй хөгжүүлнэ. Шалгалтын стратеги, цагийн менежмент заана.
Хувцаслалт, гоо сайхны ойлголт, биеийн хэлэмж, тайзны алхаа зэргийг заах замаар өөртөө итгэх итгэл, өөрийгөө зөв илэрхийлэх чадварыг нэмэгдүүлдэг.
Гар урлалын мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлдэг. Шавар ашиглан төрөл бүрийн эд зүйл хийх, будгийн техник, зууханд шатаах үйл явцыг заана.
Логик сэтгэлгээ, урьдчилан тооцоолох чадвар, тэвчээртэй байдал, стратегийн төлөвлөлтийг хөгжүүлнэ. Үндсэн дүрэм, өрөг нүүдэл, хамгаалалт довтолгооны стратегиудыг заана.
Ирээдүйн дижитал ертөнцөд шаардлагатай суурь мэдлэг, алгоритмын сэтгэлгээг хөгжүүлнэ. Scratch, Python зэрэг программчлалын хэл дээр энгийн тоглоом, апп хийх, кодын логик ойлгох чадварыг эзэмшүүлнэ. Сургалт нь үе шаттай ба насны онцлогт тохируулан заагддаг.