Royal International School /Рояаль Олон Улсын Бүрэн Дунд Сургууль/ нь Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн боловсрол олгож, дэлхийд өрсөлдөх чадвартай, ёс суртахуунтай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч иргэдийг төлөвшүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Сургуулийн гол зорилго нь хүүхэд бүрийн онцлог, авьяас чадварыг нээн илрүүлж, олон улсын түвшний боловсролоор дамжуулан амжилттай ирээдүйг бүтээхэд оршино.
RIS зөвхөн академик сургалтын арга зүйгээс гадна хувь хүний хөгжилд өндөр ач холбогдол өгч, Дэлхийд өрсөлдөх чадвартай, Зөв манлайлалтай иргэнийг бэлдэхэд чиглэж байна.