Уриа: Дэлхийн иргэнийг бэлдэнэ.

Танилцуулга

Танилцуулга
Awesome Image
Рояаль Олон Улсын Бүрэн Дунд Сургууль

Танилцуулга

Royal International School /Рояаль Олон Улсын Бүрэн Дунд Сургууль/ нь Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн боловсрол олгож, дэлхийд өрсөлдөх чадвартай, ёс суртахуунтай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч иргэдийг төлөвшүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Сургуулийн гол зорилго нь хүүхэд бүрийн онцлог, авьяас чадварыг нээн илрүүлж, олон улсын түвшний боловсролоор дамжуулан амжилттай ирээдүйг бүтээхэд оршино.

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол
  • Англи хэл дээр суралцах чадварын гүнзгийрүүлсэн сургалт
  • Шинжлэх ухаан, математик, технологи, хэл бичгийн өндөр түвшний мэдлэгШинжлэх ухаан, математик, технологи, хэл бичгийн өндөр түвшний мэдлэг
  • Сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх чадвар
  • Дэлхийн шилдэг Их дээд сургуульд элсэн ороход өрсөлдөх чадвар

RIS зөвхөн академик сургалтын арга зүйгээс гадна хувь хүний хөгжилд өндөр ач холбогдол өгч, Дэлхийд өрсөлдөх чадвартай, Зөв манлайлалтай иргэнийг бэлдэхэд чиглэж байна.

Рояаль Олон Улсын Бүрэн Дунд Сургууль

Рояаль Олон Улсын Дунд Сургууль нь сурагч төвтэй, дэлхийн жишигт нийцсэн боловсролын орчныг бүрдүүлснээрээ онцлогтой. Сургуулийн давуу талуудыг дараах байдлаар онцолбол:

01. Сурагч хөгжүүлэх хөтөлбөрүүд

Сургуулийн зүгээс сурагч бүрийн онцлог, сонирхолд нийцсэн олон төрлийн хөгжлийн хөтөлбөрийг санал болгодог. Үүнд:

  • Удирдагч чадвар, багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалтууд
  • Урлаг, шинжлэх ухаан, нийгмийн ажил зэрэг олон чиглэлээр клуб, дугуйлангууд
02. Олон улсын багшлах баг

  • Удирдагч чадвар, багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалтууд
  • Англи хэлний орчин, соёл хоорондын харилцаа, олон улсын сэтгэлгээний хөгжүүлэлт
03. Мэргэжлийн хоол зүйчийн удирдлага дор хоолны үйлчилгээ

Сурагчдын эрүүл мэнд, хоол тэжээлд онцгой анхаарч, мэргэжлийн хоол зүйчийн зөвлөмжөөр боловсруулсан, шим тэжээлтэй хоолны цэстэй. Энэ нь сурагчдын суралцах чадвар, дархлаанд эергээр нөлөөлдөг.

04. Спортын мэргэжлийн болон сонирхогчийн хөтөлбөрүүд

Сургуулийн спортын хөтөлбөр нь сурагчдыг бие бялдрын хувьд хөгжүүлэхээс гадна, багийн ажиллагаа, өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг. Үүнд:

  • Мэргэжлийн түвшний спортын дасгалжуулагчид
  • Волейбол, сагсан бөмбөг, туялзуур сэлэм зэрэг төрөл бүрийн спортын сонголт
05. Цахим системийн дэвшилтэт хэрэглээ

Сургуулийн удирдлага, хичээл сургалтын бүх үйл явц нь орчин үеийн дижитал системд суурилсан. Үүнд:

  • Сурагч, эцэг эхийн цахим хяналтын систем /Eparent/
  • Онлайн гэрийн даалгавар, хичээлийн хуваарь, үнэлгээ хөтлөлт
  • Технологид суурилсан цахим системтэй бөгөөд сурагчдын сурлагын амжилт, ирц, гэрийн даалгавар зэрэг мэдээллийг эцэг эхчүүд хялбар хянах боломжтой.
06. Орчин үеийн тохилог сургалтын орчин

  • Ухаалаг самбар, хурдтай интернэт, дэвшилтэт лаборатори зэрэг сургалтын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.
  • Нэг сурагчид ноогдох орон зай, хичээлээ хийх, амрах гэх мэт сурагч төвт орчны төлөвлөлттэй
  • 1-3 дугаар ангийн сурагчдын хэрэглэгдэх сандал, ширээ нь унтах амрах зориулалттай. Сурагч бүрийн хувийн смарт шүүгээ, сургалтын орчны тохижилтын бараа материал бүгд эрүүл ахуйн шаардлага хангасан материал хийцлэлтэй.
  • Амьсгалдаг эко агч модон шал бүхий стандарт хэмжээтэй Спорт заал, Урлагийн, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах 250 хүний багтаамжтай эвэнт танхимтай.
  • Анги бүрийн агааржуулалт, талбайн тохирсон зохион байгуулалтай.
07. Өдөр өнжүүлэх үйлчилгээ, Сургуулийн автобус

  • Эцэг эхчүүдийн ажлын цагт тохирсон уян хатан цагийн хуваарь бүхий өдөр өнжүүлэх үйлчилгээтэй.

Энэ хугацаанд хүүхдүүд хичээлээ бие даан хийх, дугуйландаа хамрагдах, амарч алжаалаа тайлах боломжтой. /Хоол болон сурагчдын унтаж амрах хэсгийг тохижуулсан. /

Go To Top